Wednesday, October 27, 2010

Хүлээгдсэн итгэл... /Шүлэг/

Маргааш би шинийг хүлээсэн
Магадгүй хэзээ ч надад олдохгүй шинийг хүлээсэн
Тэгэхдээ тэнэмэл амьдралаар тэр олдоогүй
Тэрнээс өөр юугаар ч олдоогүй
Гэхдээ итгэсэн
Тэр тэнэг ирээдүй намайг
Уйлуулахгүй гэж итгэсэн
Харин хар дарсан зүүд тэнд байхгүй
Хавтастай ном тэнд зарахгүй
Хаана нь ч тэр охин байхгүй гэдэгт
Итгээгүй...

Tuesday, October 26, 2010

Чинийх шиг... / Шүлэг /

Уруул хатна, уруул инээмсэглэнэ
Чинийх шиг цэнхрэлсэн
Бас шороо шиг хуурайшсан
Уух архиныхаа амтанд нь гашуурсаар
Удаанаар үнсэлцээгүй уруул хатна

Хувцасгүй чи нүцгэн... /Шүлэг/

http://artfiles.art.com/5/p/LRG/9/935/3PNX000Z/nude-back-of-woman.jpg
Хамтдаа өнгөрүүлсэн халуухан 2 жилийг
Амраглан цэнгэж бүхнийг умартахдаа
Хувцасгүй чи нүцгэн байсан
Хайртай гэж шивнэн мэгшээд
Харин маргааш нь салая гэж хэлэхдээ
Хувцасгүй чи нүцгэн байсан
Үүрд хамтдаа хэмээн мөрөөсөлд автаад
Өрөвдөлтэйгээр бүхнийг дуусгахдаа
Хувцасгүй чи нүцгэн байсан