Tuesday, October 26, 2010

Хувцасгүй чи нүцгэн... /Шүлэг/

http://artfiles.art.com/5/p/LRG/9/935/3PNX000Z/nude-back-of-woman.jpg
Хамтдаа өнгөрүүлсэн халуухан 2 жилийг
Амраглан цэнгэж бүхнийг умартахдаа
Хувцасгүй чи нүцгэн байсан
Хайртай гэж шивнэн мэгшээд
Харин маргааш нь салая гэж хэлэхдээ
Хувцасгүй чи нүцгэн байсан
Үүрд хамтдаа хэмээн мөрөөсөлд автаад
Өрөвдөлтэйгээр бүхнийг дуусгахдаа
Хувцасгүй чи нүцгэн байсан
Хүн хүний хүсдэг тэр жаргалыг
Хувь тавьлангаар хамтдаа эдлэхдээ
Хувцасгүй чи нүцгэн байсан
Хэнээс ч амсаагүй тэр мэдрэмжүүдийг
Хэлж, амсаж, инээж, уйлахдаа
Хувцасгүй чи нүцгэн байсан
Одоо нэг л өөр бадаг эхлэнэ
Охин чи минь хувцастай болчихож
Ойлгомжгүй бадаг бүрт хувцасгүй
Олж таалсан сэрэл бүрт хувцасгүй
Охин чи мниь хувцастай болчихож
Үүлсийн дундах солонгийн гэрэл гэгээг
Өнөөдөр харахдаа чи хувцастай угтсан
Би мэдэрч байна бас харж байна
Хайлсан тэр өдөрүүдэд би ганцаараа хувцастай явж
 Хамаг бүхнийг эцэслэхдээ
Харин би хувцасгүй болчихож
Болж байна сэтгэл давгүй байна
Цонх халтардаад бараантсан
Цоож гяхраад уйлгансан
Тоо томшгүй тэр хүслийнхээ дунд
Хувцасгүй чи нүцгэн байсан...

No comments:

Post a Comment