Wednesday, October 27, 2010

Хүлээгдсэн итгэл... /Шүлэг/

Маргааш би шинийг хүлээсэн
Магадгүй хэзээ ч надад олдохгүй шинийг хүлээсэн
Тэгэхдээ тэнэмэл амьдралаар тэр олдоогүй
Тэрнээс өөр юугаар ч олдоогүй
Гэхдээ итгэсэн
Тэр тэнэг ирээдүй намайг
Уйлуулахгүй гэж итгэсэн
Харин хар дарсан зүүд тэнд байхгүй
Хавтастай ном тэнд зарахгүй
Хаана нь ч тэр охин байхгүй гэдэгт
Итгээгүй...
Элий хүн шинийг сэтгэхийг хүссэн
Байсан түүнийг хараад би яарсан
Бас өөр нэг шинийг чи хүсдэг
Тиймээс л яваад өгсөн
Тээр хол одохдоо
Тэнэг өчигдөрөө үлдээсэн
Хадгалаад л хадгалаад  л
Үмхийрэх дөхсөн
Ингээд л маргааш би шинийг хүссэн
Магадгүй хэн ч олж чадаагүй
Хуучинг би олчихсон
Масло түрхсэн сахартай талх
Майр олон давхар жижиг тортууд
Манайд ургаагүй жимснй мод
Тэнд тэгээд л өдрийг өнгөрөөхөд тусалдагт
Итгэсэн...
Маргааш би шинийг хүлээсэн
Маш олон шинийг хүлээсэн
Чи явахдаа тэнд амьдрана гэж захьсан
Чичлэгдсэн би чинь
Чихэр аваад
Чигээрээ хуучинг олсон.
                09.08.25



No comments:

Post a Comment