Tuesday, October 26, 2010

Чинийх шиг... / Шүлэг /

Уруул хатна, уруул инээмсэглэнэ
Чинийх шиг цэнхрэлсэн
Бас шороо шиг хуурайшсан
Уух архиныхаа амтанд нь гашуурсаар
Удаанаар үнсэлцээгүй уруул хатна
Будаггүй сормууслаг
Нүдээр цоо  ширтэнэ амыг чинь
Нимгэн ертөнцөд чиний ........ хөөрхөн
Цагаанаар мяралзах шүд
Цадиггүй дарвалзах хэл хоёроос
Яруу найраг яг л энэ агшинд урсана
Удаанаар услаагүй чиггүй цэнхрэлсэн
Цэцэгний яг тэр өнгө шиг
Минийхээр дамжсан будаггүй уруулыг чинь
Хөлдөхөөс чинь өмнө
Амталмаар хүрэлцмээр хүсэлдээ уусгаач.
Амьсгаа давхцана тэгээд цангана
Анир чимээгүйд уруул хатна.
                                                 10.03.26


4 comments:

  1. эхний 5н мөр гоё, сүүлийн хэсгийг нь сайн ойгоогүй

    ReplyDelete
  2. beemreeeee towchxondooo uruul onglogch awax mongogv
    bas xolgooo xvvv nvdee buddaggv mair tach sormuustai gneeeeeee

    ReplyDelete
  3. Xxaxaxaxaxaxaxax Tanil mindee tanil min

    ReplyDelete
  4. yaaaachaw teged l bichtsin bisho chi zvgr

    ReplyDelete